Бахархалт 100он жилийн түүх
Жанжин Д.Сүхбаатарын шийдвэрээр Монгол улсад эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан эрүүл мэндийн салбарын түүхэн цаг үе юм. Тухайн оны 10 сарын 25-ны өдөр Жанжин Сүхбаатарын тушаалаар Европ эмийг худалдах анхны эмийн санг нээж байжээ.
Эмийн сангийн анхны дүрмийг 22 зүйлтэйгээр батлав. Энэ нь орчин цагийн эмийн сангийн дүрэм, журмын үндэс суурь болсон байна.
Улаанбаатар хотод 2-р эмийн сан байгуулагдав. Ингэснээр нийслэлийн хүн амд ногдох эмийн бүтээгдэхүүний хүртээмж өссөн юм.
Эм зүйч нарт нарийн мэргэжлийн зэрэг олгохоор болов.
Монгол Улс ДЭМБ-ын Үндэсний эмийн бодлоготой орны тоонд багтав
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллав.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжин ажиллав. Хөтөлбөрийн хүрээн элэгний өвчлөлийг бууруулахад чиглэсэн олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь АНУ-ын Mylan Компанитай хамтран элэгний С вирүсийг эмчлэх LEDVIR эмийг Монголд нэвтрүүлсэн юм. Ингэснээр элэгний С вирүсийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд санхүүгийн дарамт багатайгаар аюулт өвчнөө эмчлэх боломж бүрдэж байгаа төдийгүй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж цаашлаад 2020 онд Монгол улс элэгний С вирүсээс ангижирсан анхны улс болох зорилтод өөрийн хувь нэмрийг оруулав.
Элэгний В, С вирүсийн эмчилгээний өндөр үр дүн бүхий бүтээгдэхүүнүүдийг Монголд нэвтрүүсэн бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шаардлагатай өвчтнүүдэд дээрх бүтээгдэхүүнүүдийг хандивлав.
Куба улсын Биотехнологийн хүрээлэнтэй хамтран Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны хүндрэлийг эмчлэх Heberprot-P бүтээгдэхүүнийг Монгол оруулж ирэн эмчилгээнд нэврүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь чихрийн шижингийн шалтгаант хөлний шархны хүндрэлийг бууруулж цаашлаад хөл тайрагдах эрсдлээс сэргийлэх онцгой ач холбогдолтой юм. Мөн АНУ-ын Mylan компанитай хамтран эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эмчилгээний Hertraz бүтээгдэхүүнийг Монгол нэвтрүүллээ.
Монголд ходоодны шарх, цаашлаад ходоодны хорт хавдар, түүнээс шалтгаалах нас баралтын зэргээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь хеликобактерийн халдвар өндөр байгаатай холбоотой юм. Монгол Эм Импэкс Концерн хеликобактерийн халдварыг бууруулах, цаашлаад ходоодны өвчлөл, хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Эрүүл ходоод” хөтөлбөрийг санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хеликобактерийн стандарт эмчилгээ ГҮДФИЛ, АМБИС эмийг Монголд амжилттай нэвтрүүлээд байна.
Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зайлшгүй шаардлагатай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, орон нутгийн бүх аймгуудад хурдан шуурхай түгээх ажлыг гүйцэтгэж байна.
Кубиксофт ХХК-тай хамтран OdooV14 Enterprise төслийг Хот, орон нутгийн 21 салбар компаниуддаа амжилттай нэвтрүүллээ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.